• Өнөөдөр 2025-04-22

Төлөвлөгөөт хяналтаар таван албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

2024-10-15,   179

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны аравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 453 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 240 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
 
Одоогоор ажиллагаанд 213 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
 
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 48 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас долоон гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
 
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд таван албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав

Төлөвлөгөөт хяналтаар таван албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188