Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудал хариуцсан сайд нарын өндөр түвшний бага хуралд оролцох үеэрээ Ази, Номхон далайн бүсийн Хүүхдийн сангийн захирал Жүүн Күнүгитэй уулзаж, санал солилцлоо. Энэ үеэр Монгол Улстай сайн харилцаатай хамтран ажиллаж, хүүхдийн хөгжлийн бодлогын асуудлыг сайжруулахад тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Манай улс залуучууддаа чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсрол, сургалтын системийг сайжруулан шинэчлэх төлөвлөгөөг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан дэмжих зорилготой Generation Unlimited хөдөлгөөнд нэгдэн орох хүсэлтэйгээ илэрхийлсээр ирсэн.

Тус хөдөлгөөн нь 10-24 насны залуучууд, өсвөр насныханд чанартай боловсрол, сургалт, ур чадвар эзэмшүүлэх, улмаар зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой олон талт хамтын ажиллагаа юм. Мөн тус хөдөлгөөнийг хүлээн авагч олон улсын байгууллагуудын нэг нь НҮБ-ын Хүүхдийн сан бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ази, Номхон далайн бүсийн Хүүхдийн сангийн дэмжлэг хэрэгтэй. Цаашид хүүхдийн хөгжил, хамгаалал, сургалтын чанар хүртээмж, хүүхдийн аюулгүй байдал, эрүүд ахуйг сайжруулах чиглэлээр нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
| Монгол Улс Generation Unlimited хөдөлгөөнд нэгдэн орох хүсэлтэйгээ дахин илэрхийллээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |