• Өнөөдөр 2025-04-22

Татвараас зайлсхийж 470 тэрбум төгрөгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргийг шалгаж байна

2024-10-11,   271

Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаагаа явуулсан гэмт бүлэглэлийг илрүүлэн шалгаж байна. Татварын ерөнхий газрын ажилтан нь урьд татварын байгууллагад ажиллаж байгаад халагдсан иргэдтэй бүлэглэн Монгол Улсын төсөв бүрдүүлэлт, засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуй нэгж үүсгэн байгуулж, 300 орчим аж ахуйн нэгжид 470 орчим тэрбум төгрөгийн хий бичилт бүхий санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн зохион байгуулалттай гэмт бүлгийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
 
Тус бүлэглэл нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж, их хэмжээний хууль бус орлого олж улсад ногдох татварын хэмжээг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрснийг үргэлжлүүлэн шалгаж байна.
 
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйл /Татвар төлөхөөс зайлсхийх/-д татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Татвараас зайлсхийж 470 тэрбум төгрөгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргийг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-11 21:38:24
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-11 15:16:49
    М : 470 тэрбумыг хулгайлсны шийтгэлд 10 хоног гудамжинд навч шүүрдээд л болоо юу?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188