• Өнөөдөр 2025-05-21

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ

2024-10-10,   400

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл eyesh.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2024 оны аравдугаар сарын 10-ны өглөө 09:00 цагт эхэлж, арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цагт дуусна.
 
Шалгуулагчид элсэлтийн шалгалтад бүртгүүлэхдээ:
 
Зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана.
 
3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулна/
 
Шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгоно.
 
Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
 
Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна. /Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу/
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадалгаа, тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
 
Элсэлтийн шалгалтын шалгуулагчид та бүхэн мэргэжлийн сэтгэл зүйчээс сэтгэл зүйн зөвлөгөө авах бол БҮТ-ийн чатботоор сэтгэл зүйчтэй холбогдох боломжтой 

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188