Дотоод хэргийн их сургууль нь үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 21001:2018 боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлээд байна.
Дэлхийн болон Монголын багш нарын баярын босгон дээр Дотоод хэргийн их сургууль олон улсын боловсролын стандартыг нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллага болсныг баталгаажуулсан ISO стандартын баталгаажуулалтын гэрчилгээг “Монсертф” компанийн удирдлагууд гардуулсан юм.
Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захирлын зөвлөлийн гишүүд, “Монсертф” компанийн ерөнхий захирал С.Билгүүн, Тэргүүлэх аудитор П.Цэцэгмаа болон багш, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Олон улсын баталгаажуулалтын эрхтэй “Монсертф” компанийн ерөнхий захирал Д.Билгүүн: “Олон улсад хүрэх гарц бол ерөөсөө л олон улсын ISO стандарт юм. Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоог нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч Монгол Улсын ууган сургуулиудын нэг болж байгаа та бүхнээр бахархаж байна. ДХИС-ийн сонсогч, суралцагч, төгсөгчдийг дэлхийн 171 орон хүлээн зөвшөөрөх болсон түүхэн өдөр өнөөдөр тохиож байна” хэмээн онцолсон юм.
| Дотоод хэргийн их сургуулийн хамт олон ISO стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |