Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа. Тэрбээр “Сайжруулсан шахмал түлшний 71 мянган тонн нөөц байна. Энэ нь өнгөрсөн өвлийн тоон хэмжээнээс их. Харин шахмал түлшний барьцалдуулагчийн нэг сарын нөөц бий. Иймд шахмал түлшний хомсдол үүссэн гэх нь буруу. Борлуулах цэгийн тоо бага байхад хүйтэрсэн улмаас иргэд нөөцөлж эхэлсэн. 280 цэг байсныг 420 болгон нэмсэн. 300 хэрэглэгч тутамд нэг цэг байхаар тооцсон. Тэгэхээр нийт 600 цэг ажиллах шаардлагатай. 240 мянган картыг тараасан. Энэ картыг цэгцэлнэ. Картаа бүртгүүлээгүй бол түлш олгодоггүй. Энэ нь зарим иргэнийг бухимдуулжээ. Бид энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна. Борлуулалтын цэгийн тоогоо өсгөөгүй байсан нь бидний алдаа.
Зургаан дүүргийн 57 агуулахад нөөц байна. Шахмал түлшний борлуулалтыг "Таван толгой түлш" компани хариуцдаг. Тэд алдаа гаргасны улмаас дараалал үүслээ. Үүний хариуцлагыг яам болон тус компани үүрнэ. Ер нь ковидын улмаас тооцоолоогүй зүйлс өдөр бүр гарч байна. "Таван толгой түлш" компанийн ажилчид ажил хаяагүй. Харин урамшуулалтай холбоотой шаардлага тавьсан. Энэ үйлдвэрийн ажилчдын цалин гурван бүтэцтэй. Үндсэн цалин нь нэг сая төгрөг байдаг. Урамшууллыг үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээгээр олгодог. Манай яам ажлын хэсэг гарган, энэ салбарын үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласан. Энэ үеэр хуримтлагдсан өр байгаа нь ч ил болсон” гэлээ.
| Н.ТАВИНБЭХ: “Таван толгой түлш” компанийнхан алдаа гаргасан учир иргэд түлшинд дугаарлаж байна |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |