ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлдэг "Роснефть" компани үйлдвэртээ их засвар хийсэнтэй холбоотой өнгөрсөн есдүгээр сард манай улсад шатахууны хомсдол үүсэж, иргэд олон хоногоор шатахуунд дугаарласан удаатай.
Тэгвэл өчигдрөөс дахин шатахуун түгээх станцууд шатахууны хязгаарлалт тогтоож, дараалал үүсэж байгаа талаар бид мэдээлсэн.Тодруулбал, ОХУ-аас ирэх шатахууны ачилт багасаж, шатахуун түгээх станцуудад дахин хязгаарлалт тогтоох чиглэл өгсөн аж.
Үүнтэй холбоотойгоор шатахуун нийлүүлэгч “Сод Монгол Групп” ХХК-иас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:
2021 оны аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний борлуулалтандаа хязгаарлалт хийж эхэлсэн гэсэн үндэслэлгүй мэдээлэл тарж, үйлчлүүлэгч олон та бүхнийг төөрөгдүүлэн, шатахуун түгээх станцууд дээр шаардлагагүй дараалал үүсээд байна. Үүний улмаас өнгөрсөн шөнө шатахуун түгээх станцуудын борлуулалт энгийн үеийнхээс ихсэж, олон шатахуун түгээх станцууд дээрх нөөц багассан ба тус компани нь шатахуун түгээх станцуудаа шатахуунаар цэнэглэхээр бүх автоцистернүүдээ дайчлан ажиллаж байна.
Нефть баазаас нэг автоцистернд шатахуун дүүргэхэд 40-60 минут, автоцистерний замд явах хугацаа, автоцистерний тоо зэргээс шалтгаалан нийт 65 шатахуун түгээх станцуудыг шатахуунаар хангахад тодорхой цаг хугацаа орох болохыг үйлчлүүлэгч Та бүхэн зөвөөр ойлгож, хүлээцтэй хандахыг хүсэж байна.
Бензин шатахууны нөөц хүрэлцээтэй байгаа тул эрхэм үйлчлүүлэгч та бүхэн дараалал үүсгэн өөрийн алтан цаг заваа алдахгүй байхыг үүгээр уриалж байна.

| “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК: Шатахуун түгээх станцуудаа цэнэглэхээр бүх автоцистернүүдээ дайчлан ажиллаж байна |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |