Өвөрхангай аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 173 сая төгрөгийн хөрөнгөөр Арвайхээр сумын 15 худгийг цахимжуулжээ. Үүнээс VIII, IX, X багийн гурван худагт халаагч суурилуулж, хэрэглээний халуун ус авах нөхцөлийг бүрдүүлсэн нь улсын хэмжээнд анхны халуун устай худагтай сум болоод байна.
Гэр хорооллын худгуудыг ухаалаг системд шилжүүлснээр карт ашиглан 24 цагийн турш ус авах боломжтой болж байгаа ба цар тахлын үед ус авах дараалал үүсэхгүй, орчны бохирдол нэмэгдэхгүй, төлбөр тооцоо гараар дамжихгүй зэрэг олон талын холбогдолтой юм. Арвайхээр суманд зөөврийн ус хангамжтай 27, цэвэр усны төв шугамд холбогдсон 23, нийт 50 ус түгээх байрыг ашиглаж байна.
| Өвөрхангай аймгийн иргэд худгаасаа хэрэглээний халуун ус авах боломжтой болжээ |
|
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |