УИХ-ын чуулганы 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллав.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн ЭМД-ын сангийн 2021 оны төсвийн тухай хууль болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Түүнчлэн 2022 оны төсвийн төсөлд ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын санхүүжилт, цахим эрүүл мэндийн программ хөгжүүлэлтийн системийн үйл ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Ажлын хэсэг өнгөрсөн зуны турш дүүрэг, сумын бүх шатлалын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай цувралт уулзалтыг хийсэн. Хуулийн хэрэгжилт дунд, доод шатанд хангалтгүй байгааг сануулав. Компьютер, программ нь хоцрогдсоноос болж санхүүжилт, гүйцэтгэлээ гаргаж өгч чадахгүй байна. Технологийн шинэчлэл эрүүл мэндийн салбарт тааруу байгааг сануулаад эдгээр асуудлыг шийдэхэд удирдлагын оновчтой менежмент хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн программ хангамжийн шинэчлэлийн төсөл бүтэн жил гацсан байсан ч энэ жилээс ажиллаж эхэлсэн” хэмээн хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг сануулсан байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2500 гаруй гэрээт байгууллагуудад гүйцэтгэлээр нь санхүүжилтийг нь шилжүүлдэг болсон. Гэтэл зарим аймаг, сумын эрүүл мэндийн төвүүд санхүүжилт, гүйцэтгэлээ авч чадахгүй байгаа гэсэн гомдол, санал ирж байна. Программын хоцрогдол, техник технологийн байдлаас болж өвчтөний мэдээлэл давхардах, буруу мэдээлэл орох зэрэг алдаа гарснаас болж санхүүжилтээ авч чадахгүй асуудлууд байна. Эрүүл мэндийн салбарын техник технологийн шинэчлэл энэ хуулийн хэрэгжилтийг хойш нь татаж байна. Тиймээс нэн түрүүнд техникийн болон программын шинэчлэл хийх, мөн боловсон хүчний хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолжээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн, П.Анужин, Б.Бейсен, Ц.Сандаг-Очир болон ЭМДЕГ-ын удирдлагууд, цахимаар аймаг дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төлөөлөл оролцов. Ажлын хэсгийн гишүүд уг салбарт тулгамдаад буй хуулийн хэрэгжилтэд саад болсон асуудлууд дээр санал дүгнэлтээ гаргах нь зүйтэй” хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн байна.
| Эрүүл мэндийн салбарт технологийн шинэчлэл тааруу байна гэв |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |