Эрчим хүчний яамнаас сайжруулсан шахмал түлшний хангамжийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Сайжруулсан түлшний хангамж дээр доголдол гарлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 74 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна. Нийслэлийн иргэд сард дунджаар 50-110 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Бид нөөцийг бүрдүүлсэн. Сүүлийн үед эрэлт нэмэгдэж, дараалал үүсэж байгаа нь борлуулалтын цэгийн тоо цөөрсөнтэй холбоотой. Бид борлуулалтын цэгийг сонгон авахдаа өмнөх жилийн худалдан авалттай харьцуулж, гаргасан. Гэтэл энэ жил сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдсэн байна. Нэгдүгээрт, төрөөс шахмал түлшний үнийг хөнгөлсөн, хоёрдугаарт, есдүгээр сард цочир хүйтэрсэн. Түүнчлэн зарим айлд карт давхардаж олгосон байгаа юм. Тиймээс бид өнөөдөр цэгийн тоог 100-аар нэмэгдүүлж, 280 цэгийг 380 болгоно. Ингээд ажиглаад шаардлагатай бол цэгийн тоог нэмнэ. Арваннэгдүгээр сарын 1 гэхэд 600-800 борлуулалтын цэгийг нээх төлөвлөгөөтэй байна.
Засгийн газрын тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалж байгаа. Энэ үнээр ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл сайжруулсан түлш олгоно. Гэтэл иргэд он дуустал хөнгөлт үзүүлнэ гэж зохиомол эрэлт үүсгээд байх шиг байна" гэв.
| Н.ТАВИНБЭХ: Нүүрсээ нөөцлөх гээд хомсдол үүсгэж байна |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |