Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран үндэслэлийг нь оновчтой тодорхойлж, нутгийн иргэдийн оролцоотой идэвхтэй ажилласны үр дүнд Монгол Улсын парламент 2020 оны тавдугаар сард нийт 10 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан билээ. Эдгээрийн нэг нь Амар Хейлоны бүс нутагт хамаарах Гутайн даваа хэмээх байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн газар байв. Энэ газрыг улсын тусгай хамгаалалтад авсан нь байгаль хамгааллын талаасаа маш чухал, ач холбогдолтой шийдвэр болсон. Хэнтий аймгийн найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон голын эх болсон тус газарт компаниуд алт олборлохоор зэхэж байсан бөгөөд нутгийн иргэд байгалиа хамгаалж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Хэрвээ тэнд алт олборлосон бол Амар мөрний эх болсон Онон гол, улмаар Онон голын сав газрын байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй байлаа. Мөн тэндээс эх авдаг олон жижиг гол горхи ширгэх аюултай байв.
-Эмэгтэй хүн байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа нь анхаарал татаж байна. Өөрийгөө танилцуулна уу?
![]()
-Намайг С.Золзаяа гэдэг, экологич мэргэжилтэй. Биндэр сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Одоо энэ тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагч, хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Миний хариуцан хамгаалж байгаа газар бол зэрлэг амьтад болон ховор ургамлаар баялаг. Мөн том, жижиг олон голын эх ундрага, биологийн олон янз байдлыг агуулсан маш өвөрмөц, онцгой ач холбогдолтой бүс нутаг юм. Хэрвээ энд алт олборлолт эхэлсэн бол энэ сайхан онгон байгаль сүйдэж, эдгээр зэрлэг амьтад үргэн дайжих байв. Ийм сайхан газрыг уул уурхайгаас салгаж чадсан нь том амжилт гэдэгтэй нутгийн иргэд ч санал нэг байгаа.
-Харуулын байртай болсны давуу тал юу вэ?
- Харуулын байрыг шинээр байгуулсан нь байгаль хамгаалагчид биднийг ажлаа хийх тохилог таатай орчин бүрдүүлээд байгаа. Бид хяналт шалгалтаа хийхийн зэрэгцээ, харуулын байрандаа судалгаа шинжилгээ хийдэг, ер нь ээлжийн хугацаандаа бид маш их ажил амжуулдаг. Энд 9 байгаль хамгаалагч хамгаалалтын ажлыг ээлжлээд хариуцаж ажилладаг.
Энэ харуулын байрыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр байгуулан, бүрэн тохижуулсан. Биднийг үргэлж дэмжиж байдаг, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг ДБХС-гийнхандаа баярлаж, талархсанаа илэрхийлье.
-Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гарч байна уу?
-Хяналт шалгалтыг бид тогтмол хийж байна. Нутгийн малчин айлуудтай хамтран ажиллаж хууль, дүрэм, журам /ойн хууль, ТХГН-ын хууль,/-ыг тогтмол танилцуулж байдаг. Хамгийн гол хамтрагч маань нутгийн иргэд, малчид. Тэдэнтэйгээ маш сайн холбоотой ажиллаж байна. Нутгийн иргэд ч бидний ажлыг дэмжиж хамтран ажилладаг. Бас орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байгаа. Үүний ачаар одоогоор ноцтой хэрэг зөрчил гараагүй байна.
| Байгаль хамгаалагч С.ЗОЛЗАЯА: Нутгийн иргэд бидний ажлыг дэмждэг |
|
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |