• Өнөөдөр 2025-06-21

Э.ЦЭНДБААТАРЫН ЭЭЖ: Хүү минь өчигдөр “Бие өвдөөд байна. Орой 20:00 цаг хүртэл харзнаж үзье” гэж байсан

2021-10-03,   1232

        Монголын Боксын холбоо Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга, МУГТ Э.Цэндбаатар нарын хооронд сорилго тулаан явуулахаар шийдвэрлэсэн билээ. Сорил тоглолт өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болох товтой байсан юм. Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ороогүй тул О.Тулга ДАШТ-д явахаар болоод байна.

      МУГТ Э.Цэндбаатарыг ямар шалтгааны улмаас сорилго тэмцээндээ оролцоогүй талаар түүний ээжээс тодруулахад

         “Хүү минь одоогоор надтай холбоо бариагүй байна. Эхнэр, хүүхэдтэйгээ хамт өөр газар байгаа учраас ямар шалтгааны улмаас сорилго тэмцээндээ оролцоогүйг нь мэдэхгүй. Уг нь өчигдөр ярихдаа “Бие маань сонин болоод байна. Орой 20:00 цаг хүртэл харзнаж үзье. Зүгээр байвал 20:00 цаг гээд Эрдэнэт явна” гэж байсан. Ямар нэг дарамт, шахалт байгаагүй байх гэж бодож сууна. Бие нь өвдсөн байх л гэж бодож байгаа. Өчигдөр түргэн дуудаж үзүүлсэн. Яаралтай түргэн тусламжийн эмчийн бүртгэл дээр хүүг минь үзсэн тэмдэглэгээ байгаа байх. Эрүүл мэнд чухал учраас биеэ бодож, эмчлүүлэх хэрэгтэй. Бие нь өвдсөн үед сэтгэл байгаад Дэлхий аваргад орж чадах биш дээ” гэв.   

 


Э.ЦЭНДБААТАРЫН ЭЭЖ: Хүү минь өчигдөр “Бие өвдөөд байна. Орой 20:00 цаг хүртэл харзнаж үзье” гэж байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-03 16:59:37
    Зочин: Нямбаатарын хэдэн сайтууд сэвээд л өгнө байлгүй дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188