Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтан “Хаан ордны намар 2021” нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна. Өдөрлөг аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд музей 09:30-18:30 цагийн хооронд ажиллана. Мөн энэ үеэр үзэгч үйлчлүүлэгчиддээ зориулан музейн тасалбарын үнийг хоёр хүний дунд нэг буюу 50 хувь, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тасалбарын үнийг 100% чөлөөлж байгаа аж.
Уг үзэсгэлэнд Богд хааны ордон музейн үзмэрийн дээжисээс толилуулах бөгөөд үзэгч олны сонирхлыг ихээхэн татдаг “Бодлоор зангидсан илд” үзмэр үзүүлэгт гарах юм. “Хаан ордны намар 2021” арга хэмжээний үеэр Манж цавын асарт амралтын өдрүүдээр “Бүжигчний нэг өдөр” залуучуудын бүжгийн тоглолтыг олон нийтэд толилуулан бий биелгээний сургалт зохион байгуулахаас гадна өөр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдхаар болсон бөгөөд Богд хааны ордон музейн боловсролын ажил танилцуулга, үзэгчид хөрөг зургаа зуруулах, уран бичлэг зэрэг хөтөлбөрүүд багтжээ.
Мөн аравдугаар сарын 3-ны өдөр Богд хааны ордон музейн дэргэдэх дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд “Jazz City Revival” жазз хөгжмийн наадмын тоглолт болох ажээ.
| Богд хааны ордон музей өнөөдрөөс эхлэн долоо хоног иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |