Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯ, МҮХАҮТ, НЗДТГ, ЖДҮГ-тай хамтран “Улаанбаатар Түншлэл-2021“ олон улсын үзэсгэлэн зохион байгуулж байна. 46 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэн нь цар тахлын улмаас нийгэм эдийн засаг, бизнесийн орчинд үүсээд буй хүндрэл бэрхшээл, хямралыг хамтдаа даван туулах, эдийн засаг бизнесийг сэргээх онцгой цаг үед болж байгаагаараа онцлог бөгөөд аравдугаар сарын 3 хүртэл “Мишээл экспо” олон улсын худалдааны төвд үргэлжлэх юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр болон Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нар оролцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-аас гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох, үндэсний хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгдсэн сүлжээнд нэгтгэх, мэдээллийг эмх цэгцтэй нэг байршилд төвлөрүүлэн нийтэд хүргэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор www.trademongolia.mn вебсайтыг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд “Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнг энэхүү вебсайтаар дамжуулан олон нийтэд цахим хэлбэрээр давхар хүргэж байгаа” гэв.

“Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнд мэдээллийн технологи, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөнгөн үйлдвэрийн салбар, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, гадаад худалдааны салбарын 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцож байна.
Худалдааны 100 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд өргөн цар хүрээтэй оролцож, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулж, хямдрал, урамшуулал үзүүлж байна. Үзэсгэлэнгийн Платиниум хамтрагчаар “Мобиком” корпораци, “АПУ” ХК, Гоулд хамтрагчаар “Жем интернэшнл” ХХК, “Монос” Групп, хамтрагч “Номин холдинг”, мэдээллийн хамтрагчаар МҮОНРТ хамтран ажиллаж байна. “Ковид-19” цар тахлын хүнд нөхцөл байдалд уялдуулан, мэргэжлийн байгууллагуудаас тавьж байгаа шаардлагыг ханган зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааны хаалтын ажиллагааны үеэр шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг 11 номинациар шалгаруулж, цом өргөмжлөл гардуулах юм.
| “Улаанбаатар түншлэл-2021” олон улсын үзэсгэлэн эхэллээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |