УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг баталсан. Энэ хуульд "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө" гэж заасан байдаг.
Ингэснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон, эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд багтсан 57 заалт дахь зөрчлийг өршөөн хэлтрүүлж буй. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай Өршөөлийн тухай хуультай холбоотой торгуулийн явц ямар шатанд явж байгаа талаар ярилцлаа.
-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хэчнээн жолоочийн зөрчлийг өршөөсөн бэ. Торгууль төлөлт ер нь хэдэн хувьтай явж байна вэ?
-Хуулийн хэрэгжилт үргэлжилж байгаа учраас тоон статистик мэдээлэл одоогоор эцэслэн гараагүй байна. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрөөс хойш 40.300 гаруй жолоочийн эрхийг сэргээсэн. Харин торгууль төлөлт 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 08:00 цагийн байдлаар орон даяар 26.7 хувь байна. Үүнийг нийслэл, орон нутгаар нь ангилж үзвэл нийслэлд 33.1 хувь, орон нутагт 22.7 хувьтай байна.
-Иргэд торгуулийн мэдээллээ хэрхэн хялбар аргаар шалгаж, төлөх боломжтой вэ?
-Иргэд торгуультай эсэх мэдээллээ Torguuli.police.gov.mn, Smartcar.mn сайтаас тээврийн хэрэгслийн дугаар болон жолоочийн үнэмлэхийн дугаараар авах боломжтой.
Харин торгуулиа дараах байдлаар төлөх боломжтой. Үүнд:
- Арилжааны бүх банкаар
- E-Mongolia цахим систем
- Гэрэгэ систем
- QR, QPay болон Smartcar.mn сайт зэрэг цахимаар торгуулиа төлж болно.
-Иргэд торгуулиа цахимаар төлөхөд цахим систем болон сайтууд гацах, уншаад орохгүй удаж байна гэх мэт санал гомдол их байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Сүүлийн хоёр хоногийн байгууллага, “Үндэсний дата төв” УТҮГ, “Гэрэгэ системс”, “Смарт карт”, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд ачаалал үүсэх, зарим банкны системд саатал гарах, серверүүд нь ачааллаа дийлэхгүй байх зэрэг хүндрэл гарсан.
Дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд дараах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
- Нийслэлийн мэдээллийн технологийн газрын “Смарт кар” /Smartcar.mn/ цахим систем, торгууль төлөлт идэвхжиж байгаатай холбоотой системийн хандалт, ачаалал эрс нэмэгдэж “Үндэсний дата төв” УТҮГ дээр байрлах серверийн үзүүлэлт, тоог нэмэгдүүлж, зарим алдаатай программыг засах ажлыг зохион байгуулсан.
- “Гэрэгэ системс” ХХК–ний нэвтрүүлсэн иргэд биеэр үйлчилгээ авах боломжтой “Гэрэгэ киоск машин”-ны ачаалал нэмэгдсэнтэй холбоотой уг аж ахуйн нэгжийн зүгээс нэмэлтээр сервер, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, шуурхай үйлчилгээний баг ажиллуулж эхэлсэн.
- Иргэд банкны салбар дээр биечлэн ирж үйлчилгээ авахаас гадна Төрийн банкны “Гялс банк апп”, Голомт банкны интернэт үйлчилгээ, SocialPay, “Голомт апп”, Худалдаа хөгжлийн банкны бүх салбар, цахим үйлчилгээ нь хэвийн явагдаж байна.
- “E-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой болсон. Тус үйлчилгээг авахын тулд жолооч та “e-Mongolia” системд
Нэвтрэх
Жолоодох эрх, тээврийн хэрэгсэл
Тээврийн хэрэгсэл
Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа төлөх боломжтой болсон.
Мөн цаашид “E-баримт”-аар дамжуулан торгуулийн төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Харин дээрх банк, санхүү, төлбөр тооцоог хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдүүдэд торгуулийн мэдээллийг дамжуулж байгаа “Үндэсний дата төв” УТҮГ-ын хариуцан ажиллаж байгаа төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс харилцан мэдээлэл солилцох, иргэд төлбөрөө төлсөн талаар мэдээллийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн системд илгээх үед зарим тохиолдолд алдаа гарч, иргэд гомдол, саналаа Тээврийн цагдаагийн албанд ирүүлж байна.
Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн сангийн torguuli.police.gov.mn цахим системд торгууль төлөлттэй холбоотойгоор энэ сарын 26-ны өдөр 26758, 27-ны өдөр 108722, 28-ны өдөр 134980 удаагийн хандалт хийгдэж, ачаалал үүссэнээс гарсан саатлыг шуурхай засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан байна.
| Н.ШИНЭБААТАР: 40300 жолоочийн жолоодох эрх сэргэсэн |
|
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |