БНХАУ-аас есдүгээр сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ-92 автобензин импортоор орж ирэх байсан бол дахин 50 вагон нэмэгджээ. Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулжээ. Эхний ээлжийн 50 вагон есдүгээр сарын 26-ны өдөр, хоёр дахь ээлжийн 50 вагон 27-ны өдөр, гурав дахь ээлжийн 50 вагон өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүд боомтоор орж ирээд байгаа юм. Мөн дөрөв дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос Эрээн боомт руу хөдөлсөн байна.
Хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ бүх хүчин чадал, нөөц боломжоо дайчлан ажиллаж, эхний 56 вагон өчигдөр Улаанбаатар хот руу хөдөлсөн. Мөн 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн АИ-92 автобензиний эхний ээлж буюу 1210 тонн АИ-92 автобензин ачсан 20 вагон есдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Толгойт өртөөнд ирж шатахууны агуулахууд руу хуваарилж дуусжээ. Үлдсэн 300 орчим тонн АИ-92 автобензин ачсан таван вагон үйлдвэрээс ирж байгаа аж.
Хятад Улсаас импортлох 724 вагон автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
| УУХҮЯ: Энэ сард БНХАУ-аас нийт 11000 орчим тонн автобензин авна |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |