Хөнгөн атлетикийн “Үчимбэр” клубын нэрэмжит хөнгөн атлетикийн долоон төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд хилийн 0303 дугаар тусгай салбараас гурван тамирчин оролцож Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, дөрвөн алт, зургаан мөнгөн медаль хүртжээ.
Тэмцээнд орсон хилчин тамирчдын оролцсон амжилтыг танилцуулбал, Монгол Улсын 13 удаагийн аварга, хөнгөн атлетикийн ОУХМ, ахлах ахлагч Н.Мөнхбаяр. Тэрбээр эрэгтэйчүүдийн 3000 метрийн төрөлд 8:23 секунд 75 долийн амжилтаар I байр эзэлж энэ зайн Монгол Улсын рекордыг 30 жилийн дараа шинэчлэн тогтоолоо. Түүний хувьд 1500 метрийн Монгол Улсын рекордыг 3:48 секунд 35 долийн амжилтаараа эзэмшдэг юм. Долоон төрөлтийн тэмцээнд 1500 метрийн гүйлтийн төрөлд I байр, 4х100 метр, 4х400 метрийн буухиа гүйлтэд II байр эзэллээ.
Монгол Улсын 10 удаагийн аварга, хөнгөн атлетикийн спортын мастер, ахлагч Э.Төртогтох. Тэрбээр эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд I байр эзэлж, Монгол Улсын таван удаагийн аваргаа бататгалаа. Мөн 4х100 метр, 4х400 метрийн буухиа гүйлтэд тус бүр II байр эзлэхийн зэрэгцээ хөнгөн атлетикийн спортын мастерын болзлыг хангаад байна. Спортын дэд мастер, дэд ахлагч Л.Тэмүүжин эрэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд I байр эзэлж энэ төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээний 4 дэх түрүүгээ хүртлээ. Мөн 100 метр, 4х100 метрийн гүйлтийн төрлүүдэд тус бүр II байр эзэлсэн бай
| Хөнгөн атлетикийн улсын рекордыг шинэчиллээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |