Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.14 дэх хэсэгт заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгохоор материал хүлээн авч байна.
Тусгай зөвшөөрлийг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.8, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.20, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг баримтлан олгох бөгөөд Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмын 4.2-д заасан чиглэлийн хүрээнд олгоно.
Хуулийн этгээд дахин хүсэлт гаргах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх мэргэшсэн чиглэлийг нэмж болно.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүсэх хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох материалыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/192 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу бүрдүүлж, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газарт 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр олгох “Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл”-ийг хүлээн авах хуулийн этгээд нь “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь хэсэг, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.36 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамж төлөхийг анхаарна уу.
| Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох материалыг хүлээн авч байна |
|
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |