Монгол Улс, ОХУ-ын хамтарсан "Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт болж байгаа аж. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад "ОХУ-ын талаас 592 цэрэг ирж "Сэлэнгэ-2021”-д оролцож байгаа.
Есдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн уг сургуулилалт нь аравдугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулж явуулах” сэдвээр явагдаж байгаа аж. "Сэлэнгэ-2021”-д Монгол, ОХУ-ын хамтарсан 1600 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.
Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнодын цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар үүрэг гүйцэтгэж байгаа.
Сонирхуулахад 2008 оноос “Дархан”, 2010 оноос “Сэлэнгэ” нэрээр зохион байгуулагдах болсон тус сургуулилалт нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хоёр улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлдгээрээ ач холбогдолтойд тооцогддог.
Түүнчлэн энэ удаагийн сургуульд Армийн 100 гаруй нисэх багийн бүрэлдэхүүн, МИ-24 загварын найман нэгж нисдэг тэрэг оролцож байгаа бөгөөд тэд "Сэлэнгэ-2021” хээрийн сургуулилалтад хуурай замын цэргийн бүлэглэлд агаарын дэмжлэг үзүүлж, удирдлагаас өгсөн байлдааны даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй оролцож байна. Мөн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальон оролцож байгаа хэмээн Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.
| Монгол, ОХУ-ын 1,600 гаруй цэргийн алба хаагч "Сэлэнгэ-2021” хээрийн сургуулилалтад оролцож байна |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |