• Өнөөдөр 2025-05-04

Төв аймгийн Батсүмбэр суманд ой, хээрийн түймэр гарчээ

2021-09-28,   368

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт, 95 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км/-т ой, хээрийн түймэр гарчээ.
 
Түймрийн тухай мэдээллийг энэ сарын 27-ны өдөр буюу өчигдөр 14:17 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Гал түймэр унтраах аврах 75 дугаар ангийн алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд ажиллаж, 16:50 цагт гал түймрийг цурманд оруулан унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нийт зургаан га орчим талбай шатсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Төв аймгийн Батсүмбэр суманд ой, хээрийн түймэр гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188