Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин, Дархан аварга Дарийн Дамдины нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, хичээлийн байр ашиглалтад орж, нээлтээ хийжээ.
Улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан 220 хүүхдийн сургуулийн байрны нээлт, улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан 100 ортой дотуур байрын барилгыг нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцсон байна. Тэрбээр “Гурван аваргын өлгий нутгаас олон сайхан аварга алдартан төрнө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон байна. Цагаан-Үүр сумын сургууль 1935 онд анх байгуулагдсан бөгөөд энэ жил 86 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийг 2005 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин, Дархан аварга Дарийн Дамдины нэрэмжит болгосон ажээ.

| Цагаан-Үүр суманд 100 хүүхдийн дотуур байр, 220 хүүхдийн сургууль ашиглалтад оржээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |