Дундговь аймгийн ОБГ-аас "Өрхийн аюулгүй байдал" өрхийн сургалтыг Сайнцагаан сумын дөрвөн багийн малчдад зохион байгуулж, "Малчин аранз"-ыг хүлээлгэн өгч байна. “Малчин аранз”-ыг 1998 онд аймгийн нэгдүгээр арван жилийн сургууль төгсөгчид бэлтгэж, 100 ширхгийг ОБГ-т хүлээлгэн өгсөн юм. Тус аранз нь ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу малчин өрхөд яаралтай үед хэрэглэх гар чийдэн, анхны тусламжийн багц, дулаан баригч, нано хөнжил, дохионы пуужин зэргийг багтаасан аж. Дундговь аймгийн хэмжээнд өнгөрсөн өвөл, хавар байгалийн хэд хэдэн удаагийн гамшиг тохиож, малчдын байдал хүнд байсан тухайн цаг үед 1998 оны төгсөгчид малчдын нөхцөл байдлыг үнэлсний үр дүнд энэхүү аранзыг санаачилсан байдаг.
ОБГ-аас дээрх сургалтаар өрхийн эрсдэлийг үнэлж, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангах, төлөвлөгөө боловсруулах зөвлөгөө өгч байна хэмээн ОБГ-аас мэдээллээ.
| Дундговь аймаг малчдынхаа бэлэн байдлыг сайжруулж байна |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |