Налайх дүүргийн нэг болон наймдугаар хороонд өчигдөр 16:00-17:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо, мөндөр оржээ. Хүчтэй борооны улмаас тус дүүргийн нэг, наймдугаар хороо, Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж болон Уурхайчдын нэг , хоёрдугаарI гудамж, дөрөвдүгээр хорооны Их аманд байрлах 1-5, 10 ,11 дүгээр гудамж, хоёрдугаар хороо 34,36 дугаар байрны зоорин хэсэг, наймдугаар хороо Нарлагийн 12-16 ,18 дугаар гудамж, гуравдугаар хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр усанд автаж, үерлэсэн байна.
Тус дүүргийн Онцгой байдлын албан хаагчид 18 хүний амийг аварч,нэг авто машиныг аюулгүй газарт гаргажээ.
Хүчтэй аадар борооны улмаас нэгдүгээр хороонд гурван айлын гэр нурж, наймдугаар хороонд 20 айлын хашаа нурсан аж. Мөн дүүргийн наймдугаар хорооны Нарлагийн нэгдүгээр гудамжинд байрлах жижиг станц усаар дүүрсэн байсныг тогийг нь салгаж, холбогдох байгууллагын ажилтнууд станцыг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.
М.Жавхлан
| Налайх дүүрэгт орсон хүчтэй аадар борооны улмаас гурван айлын гэр нурж, 20 айлын хашаа эвдэрчээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |