Паралимпын аварга Э.Содномпилжээг 120 сая төгрөгөөр урамшуулах шийдвэр гарчээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох тухай тогтоол баталжээ.Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээд 120 сая төгрөг, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг тус бүр олгохоор болсон байна.
Тэрбээр “Токио-2020” паралимпад 241 килограмм, 245 килограммын туйванг өргөж, дээд амжилтыг эвдэж аварга болсон билээ. Мөн “Рио-2016” паралимпад 210 килограмм өргөж, Риогийн паралимпаас хүрэл медаль хүртэж байсан. Үүнээс гадна 2017 оны пара хүндийн өргөлтийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 2019 оны дэлхийн аваргаар 247 килограмм өргөж, шинэ дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлж байв. Мөн 2018 оны Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн амжилттай юм.
| Паралимпын аварга Э.Содномпилжээг 120 сая төгрөгөөр урамшуулахаар болжээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |