• Өнөөдөр 2025-05-04

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор 80 орчим тогтвортой ажлын байр бий болно

2021-09-22,   293

 
        Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийн талаар танилцууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх байгууллагатай 2017 онд гэрээ байгуулж албажуулсан. Тус төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.Тус төслийн өртөг 288 сая доллар байсан. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх компанийг Хятадын дадлага туршлагатай, санхүүгийн боломжтой компаниудын дунд зарласан. Тендерт БНХАУ-ын төрийн өмчит компани шалгарсан. Тус компани 261 сая доллараар буюу төсөвт өртгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан. Барилга угсралтын үед 800-1000 түр ажлын байр бий болно. Станц ашиглалтад орсноор 80 орчим тогтвортой ажлын байр бий болно. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүс болон Алтай, Улиастайн эрчим хүчний системийг дотоодоос хангах бүрэн боломжтой” гэлээ.
 

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор 80 орчим тогтвортой ажлын байр бий болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188