Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа.
Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.
Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд 2021 оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл гарч байсан. Иймд Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж дуусгалаа. Терминал барьж байгуулахтай холбоотой санхүүжилтийн 60 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 15 хувийг “Таван-толгой” ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи Ресурс” компани ажиллаж, нийт 30 га талбайд терминал байгуулж, улсын комисс хүлээн авав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт саарсан. Экспортыг нэмэгдүүлэх олон цогц ажил хийж байна. Ирэх оны долдугаар сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Мөн холбох терминал байгуулна.
Чингэлэгт тээврийн терминал нүүрсний экспортын нэмэлт гарц болно. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хилийн боомт, хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулна. Шивээхүрэнгийн хилийн боомтод ийм терминал байгуулахаар Засгийн газрын тогтоол гарч, бүтээн байгуулалт эхэлсэн” гэлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд найман сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллана. Терминалын ачиж буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэг тээврийн эрчимтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх боломжтой” гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлэгт тээврийн терминалтай танилцсаны дараа Гашуунсухайт боомт болон Цагаан хадны бүс нутагт “Ковид-19”-ийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, улмаар ногоон бүс болгох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын болон Аймгийн онцгой комисс, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа болон холбогдох бусад байгууллагад үүрэг болголоо. Энэ хүрээнд жижиг битүүмжилсэн тээвэр буюу “бөмбөлөг” арга хэмжээг улам идэвхжүүлэхийг сануулсан юм.
Чингэлэгт тээврийн терминалын үйл ажиллагааг аль болох богино хугацаанд жигдрүүлснээр Цагаан хад дахь нүүрсийг богино хугацаанд хилээр гаргаж, цаашид Таван толгойн уурхайгаас уртын тээврийг эхлүүлэх нь чухлыг Ерөнхий сайд хэлээд чингэлэгтэй нүүрс ачсан автомашинуудын хил нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.
Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав яаралтай шийдвэрлүүлэх хэд хэдэн асуудал буйг хэллээ. Гашуунсухайтын хилийн боомтод PCR шинжилгээний төхөөрөмжийг нэмэгдүүлж, эмч, эмнэлгийн ажилтан найман хүний орон тоог шийдэж өгөх, хилийн боомтод нүүрсийг тусгаарлалтын дэглэмээр чингэлэгтэй тээвэрлэх “Ногоон гарц” түр журмыг батлах зэрэг асуудлыг тавьсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх үүрэг өглөө

| Гашуунсухайтын хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо |
|
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |