• Өнөөдөр 2025-05-04

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутгаас байлдааны зориулалттай сум олджээ

2021-09-20,   293

 
Дорноговь аймгийн Сайншанд сумын зургаа дугаар баг, Жанчивын гудамж “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-оос байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлага  Онцгой байдлын албанд иржээ. 
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан гурван минут ажиллан 50 см урттай 120 мм голчтой “Миномётын мин”, нэг ширхэг сумыг аюулгүй болгосон байна. 
 

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутгаас байлдааны зориулалттай сум олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188