Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхэтийн-Ар тогоот гэх газар иргэн Ц наймдугаар сарын 20-нд айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон. Тус эмэгтэйг наймдугаар сарын 21-есдүгээр сарын 8 хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Ар гэрийнхнээс нь дахин эрэн хайх хүсэлт гаргасны дагуу энэ сарын 17-өөс эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Энэ сарын 18-ны байдлаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид тус сумын Эрхэтийн хавцал гэх газраас Дөрөө хавчих хавцал гэх газар хүртэл 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Харин өчигдөр 08:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас алба хаагчид, ар гэрийнхэн, нутгийн ард иргэд Эрхэтийн хавцал, Дөрөө хавчих хавцал, Сангийн толгой, Адагийн бүтүү гэх газраар явганаар дөрвөн км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн хүсэлт гаргаж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.
| Айлд цагаан идээ хүргэхээр гараад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |