• Өнөөдөр 2025-06-21

ТОДРУУЛГА: Тариалангийн бүс нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

2021-09-18,   259

 
Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдийн цаг агаарын талаар ахлах мэргэжилтнээс тодрууллаа. -Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 
 
Тариалангийн бүс нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдийн цаг агаарын талаар тодрууллаа. -Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? -Ойрын өдрүүдэд нийт нутгаараа бороо хур багатай, дулаахан байна. Өнөөдөр Хангай, Хэнтий уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Маргааш өдөртөө баруун аймгийн зүүн хэсэг, говийн аймгийн зарим хэсэг, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхины төлөв баруун өмнөөсөө 6-10м/с салхитай байна. Агаарын температур өнөө шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүн байна. Харин өдөртөө 14-19 хэмийн дулаан байх төлөв гарсан. Их нуруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэмийн дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Энэ сарын 19-ний хувьд баруун аймгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгийн зарим газар, зүүн аймгийн баруун хэсгээр, 20-нд төв болон говийн аймгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим нутгаар, 21-нд нутгийхаа зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орох төлөвтэй байна. Салхины хувьд Алтай, Уулархаг нутгаар 18-20м/с , 21, 22-нд зарим газраараа 13-15м/с болж сэрүүснэ. Агаарын температурын хувьд бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна 
 
-Тариалангийн бүс нутгаар цаг агаар ямар байх бол? 
 
 Тариалангийн бүс нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. Харин энэ сарын 19, 20-нд бага зэргийн бороо орох бол 21,22-нд Сэлэнгийн нутгаар нойтон цас орох төлөвтэй байгаа. Гэхдээ тийм ч нарийн гараагүй байгаа тул малчид, хадланчид маань цаг агаарын мэдээгээ анхааралтай харахыг зөвлөж байна. 

ТОДРУУЛГА: Тариалангийн бүс нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188