• Өнөөдөр 2024-04-19

Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд шилдгүүдээ тодрууллаа

2021-09-17,   190

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ танилцуулах “Хот өвөлд бэлэн” арга хэмжээг есдүгээр сарын 10-нд зохион байгуулсан. Энэ үеэр хог хаягдал, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулсан юм. Тэгвэл өнөөдөр Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр тус арга хэмжээнд хамт олноо манлайлан оролцсон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, шагнал гардуулав.
 
   Арга хэмжээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон албаныхан оролцлоо. Байр эзэлсэн аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл болон шаардлагатай багаж хэрэгслийг гардуулсан юм. 
 
Хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс дараах байгууллагууд шалгарлаа. 
 
Тэргүүн байр ОНӨААТҮГ: 
 
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 
 
Чингэлтэй ТҮК 
 
Дэд байр ОНӨААТҮГ: 
 
СХД-ийн тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ 
 
Улаанбаатар шинэчлэл ХХК 
 
3-р байр ОНӨААТҮГ: 
 
Сүхбаатар дэшил ОНӨААТҮГ 
 
Охь мандал ХХК 
 
Инженерийн хангамжийн чиглэлийн байгууллагуудаас дараах аж ахуйн нэгжүүд шалгарлаа. 
 
Тэргүүн байр ОНӨААТҮГ: 
 
Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ 
 
Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ 
 
Дэд байр ОНӨААТҮГ: 
 
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК 
 
Төгс гэрэлтүүлэг ХХК 
 
3-р байр ОНӨААТҮГ: 
 
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 
 
Информатик ХХК 
 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА 
 

Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд шилдгүүдээ тодрууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188