• Өнөөдөр 2024-04-27

Алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгсэл илрүүлэх бэлтгэлээ хангаж байна

2021-09-17,   319

 
   Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран “Хөвсгөлд живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаж байна. 
 
   Сургалтын удирдагчаар ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар ажиллах бөгөөд сургалт энэ сарын 20-27-ны өдөр Хөвсгөл нуурт болно. Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч оролцох юм. 
 
   Алба хаагчид тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоох, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гарган, гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж, ачаа өргөгч хөвөгч понтоныг ашиглах, аюулгүй ажиллагааны талаар сургалт, судалгаа, дадлагын үеэр мэдлэгээ дээшлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  
 

Алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгсэл илрүүлэх бэлтгэлээ хангаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188