Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн VII, VIII, IX, X, XI, XXVIII дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байна.

Тус төслийн хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болох Баянхошуу дэд төвийн 9.97 км үргэлжлэх үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га талбайн тохижилтын ажил дууслаа. Тодруулбал, далангийн эргийн бэхэлгээний эко хавтан, хашаа, гүүр, явган хүний зам, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, хөшөө, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч зэргийг цогцоор нь тохижуулсан юм.
Тохижилт болон угсралтын ажлыг “Дүүрэнтрейд”, “Байгууламж” ХХК-иудын түншлэл 2019 онд эхлэн гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү ашиглалтад орж, иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нэгээр нэмэгдлээ.
| Баянхошууны үерийн далан дагуух тохижилтын ажил дууслаа |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |