• Өнөөдөр 2024-04-25

Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хаана

2021-09-16,   336

Гурвалжингийн гүүрэнд хэв гажилтын заадас засварлах ажил хийхээр болжээ.

Иймд:

  • Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07:00 цагийн хооронд,
  • хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цаг хүртэл,
  • Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны 4 замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн хооронд,
  • хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэх аж. Тиймээс хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орох юм байна.

Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хаана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188