Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яам, Газиантеп хотын захиргаа хамтран есдүгээр сарын 13-19-нд Монгол Улсыг сурталчилсан үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Энэ нь Улаанбаатар, Газиантеп хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож буйтай холбоотой юм. Ойн хүрээнд Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэнг Газиантеп хотын иргэдэд толилуулж байгаа аж. Үзэсгэлэнгийн нээлтэд Туркийн Үндэсний их хурлын гишүүн, Турк, Монголын найрамдлын бүлгийн тэргүүн Мехмет Эрдоган, Элчин сайд Р.Болд, тус хотын дарга бөгөөд Туркийн хот, дүүргүүдийн холбооны Ерөнхийлөгч хатагтай Фатма Шахин нар оролцжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ үеэр видео мэндчилгээ илгээж, хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд өргөжин хөгжиж байгааг онцоллоо. Мөн цаашид Газиантеп хоттой түүх, соёл, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллаж, харилцааг шинэ түвшинд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
| Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэнг Газиантеп хотод нээлээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |