• Өнөөдөр 2025-05-03

Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоов

2021-09-15,   289

      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800 мянган төгрөг, худалдан авах хүнсний улаанбуудайн үнийг 750 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1050 мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950 мянган төгрөг, овъёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гарлаа.
 
      Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо,  дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт,  Ковид-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.  

Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188