• Өнөөдөр 2025-05-03

Мал амьтдын тав тух, малчдын баталгаат амьжиргааг дэмжсэн хариуцлагатай ноолуурын салбарынхан виртуал орчинд чуулж байна

2021-09-14,   432

        Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) нь байгаль орчинд ээлтэй, мал амьтдын тав тухтай амьдрах орчныг хангасан, малчдын баталгаат амьжиргааг дэмжсэн хариуцлагатай ноолуурын салбарыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн олон талт санаачилга бүхий байгууллага гэдгийг бид сүүлийн жилүүдэд мэддэг болсон. Тэгвэл тус эвслээс энэ сарын 14-16-нд “Ноолуурын салбарын тогтвортой байдал”  сэдэвт гурван өдрийн виртуал бага хурлыг зохион байгуулж, өнөөгийн ололт амжилтаа хэлэлцэн чуулж байна.
 
ИЛТГЭГЧИД
 
Хоёр жил тутамд зохион байгуулдаг уг олон улсын хурал нь энэ удаад виртуал хуралдаанаас гадна цахим орчинд үзэсгэлэн, экспо зохион байгуулж буйгаараа онцлог. Тодруулбал, дэлхий даяарх ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний оролцогчдын хүрээнд,
  • Салбарын тогтвортой байдал,
  • Хөгжлийн чиг хандлага,
  • Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын шийдлийг хэлэлцэх, хамтарч ажиллах хамтын ажиллагааг өрнүүлж буй.
Энэхүү хуралд,
  • Ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэр аж ахуйн нэгжүүд,
  • Олон улсын брэнд,
  • Борлуулагчид,
  • Их сургууль, мэргэжлийн байгууллагын судлаачид, профессорууд,
  • Төр, засгийн газрын бодлого, шийдвэр гаргагчид,
  • Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод гээд 350 гаруй төлөөлөл оролцож, 50 гаруй илтгэгчид (шууд ба бичлэгээр) илтгэл тавьж байна.
Тус арга хэмжээний гурван өдрийн (есдүгээр сарын 14, 15, 16) LIVE хуралдаанаас гадна оролцогчдод зориулан энэ сарын 14-нөөс ирэх аравдугаар сарын 14 хүртэл нэг сарын виртуал арга хэмжээг үргэлжлүүлэх юм. Энэ үеэр ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг 22 байгууллагын үзэсгэлэнгийн цахим танхим ажиллана гэж Тогтвортой ноос ноолуурын эвсэлээс мэдээллээ.
 
Үзэсгэлэнгийн виртуал павильонд оролцогчид болон эрх авсан байгууллагууд зочилж болохоос гадна бусад хувь хүн, компаниудтай цахим уулзалт товлож, хамтын ажиллгаагаа баталгаажуулах боломж бүрдэх юм билээ.
 
ИЛТГЭГЧИД

Мал амьтдын тав тух, малчдын баталгаат амьжиргааг дэмжсэн хариуцлагатай ноолуурын салбарынхан виртуал орчинд чуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188