• Өнөөдөр 2025-05-03

С.ЭНХБОЛД: Арбидол эмийг “Ковид-19”-ийн өвөрмөц эмчилгээнээс хасах шийдвэр гаргасан

2021-09-13,   1343

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь" сэдэвт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх чуулга уулзалт Төрийн ордонд боллоо. 
 
Энэ үеэр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эрүүл мэндийн холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням “Арбидол эмийг өнгөрсөн долоо хоногт эмчилгээний стандартаас хассан. Гэтэл ЭЭХХЗГ, Хүний эмийн зөвлөл зэрэг шийдвэр гаргадаг хамгийн том байгууллагууд мэдээгүй байна. Арбидолын нөөц бий болгох шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүд нөөц бүрдүүлж, мөн төрийн худалдан авах ажиллагааны газар ерөнхий гэрээндээ оруулсан. Одоо 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөц, долоон тэрбумын гэрээ хийчихсэн байна. Эмчилгээний практикаас хасагдсан учир одоо энэ 10 тэрбум төгрөгийн эм хог болно. Ирээд устгуулах нь” гэв. 
 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ талаар "ДЭМБ эмчилгээний зөвлөмжөө өөрчилж, “Ковид-19”-ийн өвөрмөц эмчилгээнээс хасах шийдвэр гаргасан. Үүний дагуу манай улс Арбидолыг өвөрмөц эмчилгээнээс хасахаар болсон" хэмээн хариуллаа.
 
 

С.ЭНХБОЛД: Арбидол эмийг “Ковид-19”-ийн өвөрмөц эмчилгээнээс хасах шийдвэр гаргасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188