Монголын боксын холбооны Ерөнхийлөгч, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Есдүгээр сарын 5-нд Монголын боксын холбооны бага хурал болсон. Энэ хурлаар намайг ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаад “Элит” төв дээр 130 хүн нэг, хоёрдугаар хоол идээд тарсан. Ердөө л тэр өдөр болсон үйл явдал. Тэр шөнийн 02:30 минут орчим Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн байдаг юм билээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиход тэнд цөөнгүй хүн цаг хэтрүүлж, архи уусан, хоорондоо зодолдсон байдалтай байсан гэсэн. Монголын боксын холбооны удирдах зөвлөл 19 гишүүнтэй юм байна. Би өнөөдрийн байдлаар энэ байгууллагад ороод найм хонож байна. Тэгэхээр МБХ-ны удирдах зөвлөлөөс Э.Цэндбаатарт анхааруулах, сануулах асуудал удаа дараа яригдаж байсан юм байна лээ.
Тухайлбал, Найрамдал зусланд болсон улсын шигшээ багийн цугларалтыг шөнө орхиж явсан, ковидын үеийн халдвар, хамгаалалтын дэглэм зөрчсөн. Мөн өмнө жил нүцгэлж, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн. Тэрний өмнө Хандгайтын цугларалтыг тасалж явсан. Манай улсын шигшээ баг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, гадаадын тэмцээн уралдаанд явдаг учир сахилга баттай байх ёстой гэдэг тал дээр би удирдах зөвлөлийн гишүүдтэй 100 хувь санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл, удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр зөв гэдэгт одоо ч итгэлтэй байна. Яагаад гэвэл спорт гэдэг бол сахилга бат. Тэнд Э.Цэнбаатараас өөр боксын спортоор хичээллэж байгаа тамирчин нэг ч байгаагүй. Бусад нь бүгд зодог тайлсан хүмүүс байсан гэдэг мэдээлэл өгсөн.
Би яг болсон явдлыг хэлж байна. Сэтгүүлч Лодойсамбуугийн хэлж байгаачлан МБХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг өөрөө тайлбарлаж, өөрийнхөөрөө байр сууриа илэрхийлээд байх юм бол холбоо гэж байх шаардлагагүй. Нэг сэтгүүлч өөрийнхөө сэтгэгдлээр хэнийг тэмцээнд явуулах, хэнийг шигшээ багт байх асуудлыг шийднэ гэж байхгүй. Ч.Лодойсамбууд хандаж хэлэхэд үнэхээр өөрөө хүсэж байвал “Би Монголын боксын холбооны Ерөнхийлөгч болъё” гэдэг хүсэлтээ манай удирдах зөвлөлд хүргүүлэх хэрэгтэй. Ирээд хүсэлтээ тавь, удирдах зөвлөл асуудлыг нь шийдээд Ч.Лодойсамбууг МБХ-ны ерөнхийлөгч болгоход бэлэн байна. Өчигдөр сорил тэмцээн болсон. Шинэ тамирчид, маш олон чадварлаг, сайн залуу гарч ирсэн. Э.Цэндбаатар тамирчин олон удаа ёс зүйн алдаа гаргасан. Уг асуудлыг авч хэлэлцээд хөөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Энэ спортод сахилга бат чухал” гэжээ.
| Х.Нямбаатар: Э.Цэндбаатарт авсан арга хэмжээг өөрчлөхгүй |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |