Малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан малын дуудлага худалдаа өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт боллоо. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авч Монгол Улсад нутагшуулсан гойд ашиг шимт махны чиглэлийн Ангус, Лиммузин үүлдрийн үхэр, мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос, Суффольк, Романов, Бирешон үүлдрийн хонийг худалдан борлуулсан юм.
ХХААХҮЯ, түүний харьяа Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран малын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулж байгаа нь энэ. Тус үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцсон бөгөөд тэрээр “Малын үүлдэр угсааг сайжруулах, гойд ашиг шимт малыг импортолж монгол оронд нутагшуулах ажил сүүлийн 8 жил идэвхтэй явагдаж байна. Энэ хугацаанд ХХААХҮЯ-аас 17.5 тэрбум төгрөгийг малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд улсын төсвөөс зарцуулсан байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгөөр импортоор цэвэр үүлдрийн гойд ашиг шимт малыг авсан. Сүүлийн үед малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд аж ахуйн нэгж, иргэн, малчин гээд бүгд анхаарч байна. Өнөөдөр дуудлага худалгаагаар арилжих үхрүүдийг 2012 онд Францаас оруулж ирсэн, цэврээр нь өсгөж Монголд нутагшуулан үржүүлж байгаа. Хонины хувьд 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортоор авч Монголд нутагшуулсан. Анхны дуудлага худалдаа гэдгээрээ алдаа оноо, ололт амжилт аль аль нь байгаа байх. Дараа дараадаа алдаагаа засаж сайжруулж, бусад ололтуудаа нэмэгдүүлж уламжлал болгон зохион байгуулна.” гэсэн юм.
.jpg)
ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын чанар, ашиг шимийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаарх мэдээллийг хүргэлээ. Тодруулбал "Салбар яам мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, малыг тооноос чанарт шилжүүлэх бодлогыг нэлээн эрчимтэйгээр, далайцтайгаар авч хэрэгжүүлж байгаа. Бид мал аж ахуйг хоёр төрлөөр эрчимжүүлж, малынхаа чанар, үүлдэр угсааг сайжруулж явна. Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болсон уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж явна. Дэлхийд гайхагддаг монгол малынхаа чанарыг уламжлалт хэвээр нь хадгалан хамгаалж, олон улсад таниулж явна. Дараа нь бид газар тариалан, төвийн бүс орчимд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлнэ. Мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг малын үүлдэр болгон дээр нь төрөлжүүлэн үржүүлж, бодлогын хүрээнд, хууль эрх зүйн хувьд, санхүү хөрөнгө оруулалт гэсэн 3 төрлөөр дэмжих бодлоготой байна. Мах, сүүний чиглэлийн үхэр, махны чиглэлийн хонины аж ахуйг бодлогын хувьд дэмжихдээ өндөр ашиг шимтэй, Монгол Улсад нутагшин үржих боломжтой малыг импортлон цэврээр нь үржүүлэх, цөм сүргийн болоод цэвэр чигээр нь ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтийн бодлогоор дэмжих гэсэн томоохон алхмуудыг хийж ажиллана. Дээрээс нь гахай, шувууны аж ахуйг дэмжинэ. Хуурай сүүний импортыг аль болох тэглэх чиглэлд анхаарлаа хандуулж ажиллана гэх зэргээр 2025 он хүртэл үе шаттайгаар дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэсэн юм.
Дуудлага худалдааны тухай мэдээллийг цахим сүлжээ, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан иргэд, аж ахуйн нэгжүүд сонирхож, орон нутгаас оролцох хүсэлтэй хүмүүс их байгаа тул цаашид энэ үйл ажиллагааг цахим хэлбэрээр, олон улсын жишигт нийцүүлэн, тодорхой дүрэм журмын хүрээнд зохион байгуулж, уламжлал болгоход анхаарч ажиллах юм байна. Мөн эрчимжсэн мал ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг онцоллоо.
.jpg)
Энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хэнтий зэрэг аймгаас 50 орчим аж ахуйн нэгж, иргэн хүрэлцэн ирж, малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд хэрэгтэй мэдээлэл авлаа. Мөн дуудлага худалдаанд оролцохоор 9 иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлж, нийт 3 үхэр, 1 хонь борлуулсан бөгөөд худалдан авсан иргэдийн сэтгэгдлийг нь сонссон юм.
Дархан-Уул аймагт эрчимжсэн мал аж ахуйг 3 дахь жилдээ эрхэлж буй Н.Батбаяр дуудлага худалдаагаар Лиммузин үүлдрийн 24 сарын настай улаан бух худалдан авсан. Тэрээр 48 үнээтэй бөгөөд аж ахуйгаа хөгжүүлж, малынхаа үүлдрийг сайжруулах зорилгоор тус үхрийг худалдан авсандаа баяртай байна гэсэн юм.

Харин мах, ноосны чиглэлийн хонины аж ахуй эрхэлдэг Л.Пүрэвсүрэн Лиммузин үүлдрийн сайхан гунж авлаа хэмээсэн бол Хэнтий аймгийн Норовлин сумын иргэн н.Энхбаатар эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэхээр зорьж дуудлага худалдаанд хүрэлцэн иржээ. Тэрээр өөрийн хайж байсан Суффольк үүлдрийн хонь худалдан авсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Ийнхүү Дархан-Уул аймаг дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болсон гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаа амжилттай болж, хүрэлцэн ирсэн зочдод тус цогцолборын үйл ажиллагааг танилцуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.
| Малын дуудлага худалдаа болжээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |