Монголын Боксын холбооны бага хурал энэ сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд болж, шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. Боксын тамирчид хурлын дараа “Наран плаза”-ын зургаадугаар давхарт байрлах “New york” ресторанд “найрлаж” зодолдсон байдаг. Э.Цэндбаатар цахим хуудастаа лайв хийж, “Энэ хоёр намайг зодчихлоо. Ингээд нэг айлын амьдрал дуусна шүү дээ” хэмээн цус, нөжтэйгөө холилдсон байдалтай ярьсан юм. Тэрбээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус бичлэгийг хийж, боксчдод зодуулсан тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн гэдэг.
Тус зодоонтой холбоотойгоор Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэрийг Монголын Боксын холбоо албажуулж, олон нийтэд зарласан билээ. Өөрөөр хэлбэл, түүнийг бусадтай зодолдож, ёс зүйгүй алдаа гаргасан хэмээн үзсэн юм. Тэгвэл өнөөдөр түүний бусдад зодуулж байх үеийн бичлэг олон нийтэд ил боллоо. Бичлэгт Э.Цэндбаатарыг боксын хоёр тамирчин цохиж, ухаан алдуулж байгаа нь бичигдэн үлджээ.

| Э.Цэндбаатарын бусдад зодуулсан бичлэг ил боллоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |