Азийн Хөгжлийн банк Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт 22.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс одоогоор 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, үйл ажиллагааг эхлүүлээд байна. Монгол улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх, өндөр эрсдэлтэй өвчтөний оношлогоо эмчилгээг сайжруулах зорилготой КОВИД-19-ийн яаралтай тусламжийн шинэ зээлийн гэрээг өнгөрсөн оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан байдаг.

Гэрээний дагуу аймаг, нийслэлийн лавлагаа шатны эмнэлгүүдэд Ковид-19, SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдварын хүндрэл, уушигны хатгалгааны үед хэрэглэгдэх амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл болон УНТЭ болон УГТЭ-т эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай нийт 75 нэр төрлийн 72534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хангаж, суурилуулан, үйл ажиллагаанд орууллаа. Мөн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин биобэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах нэгдсэн агуулахыг барих ажил хийгдэж байна.

Лавлагаа шатлалын эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг сайжруулах зорилгоор улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд иж бүрэн тоноглолтой эрчимт эмчилгээний 210 ор нийлүүлсэнээс 35 нь одоо УГТЭ-ийн Ковид-19-ийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжид ашиглагдаж байна. Дэлхий нийтээр тэмцэж буй Ковид-19 цар тахлын эрүүл мэндэд үзүүлж буй эрсдлийн нэг тархи судасны эмгэг буюу тархины харвалт тулгамдсан асуудал болж байна. Манай улс тархины эдийн цус харвалтаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг төдийгүй 100 мянган хүн амд 292 хүн тархины харвалтаар өвддөг гэсэн статистик тоо мэдээ бий.
| Улсын гуравдугаар төв эмнэлэгт Азийн хөгжлийн сангаас 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |