• Өнөөдөр 2025-05-03

Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд өгнө

2021-09-10,   630

Гадаад руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа талаар өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн. Тэгвэл гадаадад зорчих иргэдэд дараах зүйлсийг УОК-ын шуурхай штабаас анхаарууллаа. Коронавирус илрүүлэх молекул биологийн шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн лабораторийн шинэ байранд өгнө. Шинжилгээ өгөх иргэн гадаад паспортын хуулбарыг авч очно. Шинжилгээний төлбөр 50,000 төгрөгийг шинэ лабораторийн байрны урд талын дунд хаалгаар орж кассанд тушаана. Төлбөрөө тушаасны дараа шинэ лабораторийн байрны зүүн урд хаалгаар орж, сорьц авах хэсэгт шинжилгээ өгнө. Шинжилгээний хариуг тухайн өдрийн 22.00-24:00 цагийн хооронд англи хэл дээрх маягтаар ХӨСҮТ-ийн 1а байрны амбулаторийн хойд хаалгаар орж, нэг давхарт ирж авна. Шинжилгээний хариугаа авахдаа өөрийн мэдээллээ шалгаж авна уу.
Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд өгнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188