Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих тендерийг БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэхээр энэ оны зургадугаар сарын 30-нд зарласан. 30 хоногийн хугацаатай зарласан тендер шалгаруултад гурван компани оролцсоноос “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэл шалгарсан билээ. Тендерийн тухай хуулийн ТОӨЗ-ын 39.1-т зааснаар шалгарсан компани гэрээ байгуулах мэдэгдэлээ 2021 оны наймдугаар сарын 10-нд авсанаар хуулийн дагуу 21 хоногийн дотор ТӨШХ-д заасан дүнгээр багтаан гүйцэтгэлийн баталгааг байршуулах үүрэгтэй. Гэвч тендерт шалгарсан “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэл өнөөдрийг хүртэл гүйцэтгэлийн баталгаагаа байршуулаагүй байна.
Тодруулбал, хуулинд ТОӨЗ-ны 39.1 -т “Тендерт оролцогч нь гүйцэтгэлийн батлагааг гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авсанаас хойш 21 хоногийн ТШӨХ-д заасан дүнгээр, тендерийн баримт бичгийн зургадугаар бүлэгт заасан маягтын дагуу үйлдэж захиалагчийн хүлээн зөвшөөрөх хэлбэрээр ирүүлнэ” хэмээн заажээ. Гэвч уг хуулийн заалт зөрчигдсөнөөр УСЦ-ын төслийг хэрэгжүүлэх санхүүжилтээ бүрдүүлж чадаагүй компанийг тендерт шалгаруулсан болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл тендерт шалгарсан компани санхүүгийн боломжгүй байдлаас болж олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажил мөн л хойшлогдож мэдэхээр нөхцөл байдал үүсчээ. Угтаа бол хууль зөрчигдсөн энэ тохиолдолд дараагийн компанийг шалгаруулах эсвэл шинээр тендер зарлах ёстой ч, ЭХЯ мөн л хуулийн зөрчил үүсгээд байна. Хуулинд “Шалгарсан тендерт оролцогч ТОӨЗ-ны 39.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, тендерийн батлагааг гүйцэтгүүлэх хангалттай үндэслэл болох ба энэ тохиолдолд захиалагч дараагийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгох эсвэл шинээр тендер зарлана” хэмээн заажээ. Гэтэл ЭХЯ гүйцэтгэлийн баталгаагаа шийдэж чадаагүй компанийг ямар үндэслэл журмаар сонгон шалгаруулж, хууль зөрчсөн үйлдэлд нь яагаад боломж олгоод байгаа вэ гэдэг нь эрх ашгийн зөрчил үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Харин хууль зөрчигдсөн уг асуудалд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар хийхдээ, “Эрдэнэбүрэнгийн УЦС том төсөл учраас Сангийн яамны зөвшөөрлөөр гүйцэтгэлийн батлагааг байршуулах 21 хоногийн хугацааг Сангийн яамны зөвшөөрлөөр 15 хоног сунгасан. Энэ сунгасан хугацаа 2021 оны есдүгээр сарын 13-нд дуусгавар болно” гэжээ. Нэгэнт Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг Сангийн яам, Эрчим хүчний яам ч дур зоргоороо өөрчилж байгаа нь мөн хууль зөрчсөн үйлдэл юм. Төслийн том жижгээс хамаарч Тендерийн хуулийн хугацааг хэн дуртай нь сунгаж болдог юм бол Монгол Улсад тусгайлсан хууль байхын хэрэг алга.
Эрдэнэбүрэнийг УЦС-ын тендерт шалгарсан түншлэл хэд хэдэн хууль зөрчсөн ч, сонгон шалгаруулагч ЭХЯ яагаад асуудлыг дарсаар байгаа нь анхаарал татдаг. Тухайлбал “Power China International Group” бүр 2018 онд уг тендерт оролцохоо илэрхийлж тухайн үеийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд хандан албан тоот хүртэл илгээж байжээ. Улмаар УЦС-ын төслийн орчинд нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн тухайгаа танилцуулсан байдаг. Ингэхдээ тендер зарлагдахаас өмнө өөрсдийн охин компани болох “Sinohydro Bureau 11 Ltd” гэх компаниар “Prestige Engneering Ltd” компанийг санхүүжүүлэн төслийн геодези зураг хийлгэсэн баримт нь ил болж байна. Тендер зарлагдахаас өмнө ЭХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд тус компанийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа төслийн талбайд очиж судалгаа хийсэн нь нэг компанид давуу эрх олгож хууль зөрчсөн гэдгийг зарим эх сурвалж мэдээлж эхэлсэн.
Үүнээс гадна “China Water Resources Beifang Investigation, Design and Research Ltd” гэх компанийг санхүүжүүлэн техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгээд мөн л “International Power” компанийг санхүүжүүлэн Монгол хэлэнд хөрвүүлж ЭХЯ-нд хүлээлгэн өгчээ. Уг нь ТЭЗҮ ийн төлбөрийг Монгол улсын Засгийн газар төлөх баймаар. Энэ мэтээр ЭХЯ “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэлд хэт давуу байдал олгосоор сонгон шалгаруулсан нь хэн нэгэн албан тушаалтны хувийн ашиг сонирхолын үүднээс зорилготойгоор нэг компанийг шалгаруулсан гэдэг хардлага байна.
Монгол Улсын эрчим хүчний салбарт чухал нөлөө үзүүлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд голын Шижигтийн хавцалд 255 метр урт, 42 метр өндөр бетон нүүртэй шороон боомтыг байгуулна. 45 квадрат километр буюу 4500 га талбайд шинээр нуур үүсгэх бөгөөд уулан дундуур 4835 метр урт, 7.5 метрийн диаметртэй ус дамжуулах хоолойг шинээр байгуулж, дөрвөн ширхэг 22.5 МВт-ын турбин генератортой, нийт 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай байхаар тооцжээ. Жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун таван аймгийг эрчим хүчээр хангана. Төслийн төсөвт өртөг 288.5 сая ам.доллар, барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд бүрэн дуусгаж, хүлээн авахаар төлөвлөж байсан юм.
Станцын барилга угсралтын ажлыг 47 сарын хугацаанд хийж, 2025 оны долдугаар сараас усан санг дүүргэж эхлэхээр төлөвлөсөн. 2026 оны долдугаар сард бүрэн хүчин чадлаар ажиллуулснаар энэхүү төслийн ажил дуусна гэж Эрчим хүчний сайд Тавинбэх танилцуулж байсан юм. Эрдэнэбүрэн-Мянгад 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын 70 тэрбум төгрөгийн санхүүжилтыг Улсын төсөв, Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын 230 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлүүлэх асуудлаар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана гэдгийг ЗГ-ын хуралдаанд танилцуулж байлаа. Харамсалтай ЭХЯ санхүүжилтээ шийдэж чадаагүй, удаа дараа хууль зөрчсөн “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэлийг зорилготойгоор сонгон шалгаруулсан нь төслийн ажил дахин хойшлох шалтгаан болж мэдэх юм.
| Санхүүжилтээ шийдэж чадаагүй, удаа дараа хууль зөрчсөн хоёр компани Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихад саад болж байна гэв |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |