ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд “Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 164.738 иргэн коронавирусийн гурав дахь тунд хамрагдсан байна. Энэ сарын 13-аас 18-аас дээш насныханд гурав дахь тунд Синафарм, Файзер вакцинаар хийхээр шийдвэрлэлээ.
Есдүгээр сарын 13-22-ны хооронд томуугийн вакцинжуулалтыг хийх юм. Засгийн газраас 360600 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан. Өмнө нь жилд 100 мянга гаруй вакцин авч, иргэдээ дархлаажуулдаг байсан.
Өмнөх жилүүдэд арваннэгдүгээр сарын дундаас томуугийн дархлаажуулалт эхэлдэг байсан бол энэ жил есдүгээр сарын дундаас эхлэн хийх юм. 2021 оны намар томуугийн тархалт коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн дархлаажуулалтыг эрт эхлүүлж байна. Томуугийн дархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, архаг суурь өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүдэд томуугийн вакцин хийнэ. Жирэмсний 14-36 долоо хоногтой жирэмсэн эхэд томуугийн вакцин хийж болно. Вакцин хоорондын зай 21 хоног байна” гэлээ.
| Энэ сарын 13-наас 18-аас дээш насныханд вакцины гурав дахь тунг хийнэ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |