Дотоод Хэргийн Их Сургууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагууд өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал, доктор/Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудыг гамшгаас хамгаалах чиглэлээр сургаж, бэлтгэх, гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчлах, сонсогчдыг анхны тусламж үзүүлэх чадварт сургах юм. Мөн Дотоод Хэргийн Их Сургуульд Улаан загалмайн анхан шатны хороог байгуулж, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах юм. Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд Монголын улаан загалмай нийгэмлэг үйл ажиллагаатай танилцлаа.
| Дотоод Хэргийн Их Сургууль, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллахаар боллоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |