“Тод каннам” гоо заслын эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэгээс тодрууллаа.
-“Тод каннам”-ын гэх эрүүгийн хэрэг шүүхээр шийдэгдэлгүй жил гаруй сунжирч байна. Хэд дэх удаагаа хойшлоод байна вэ?
-Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох)-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр анх хүлээн авсан. Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш уг хэргийн шүүх хуралдаан есөн удаа хойшилсон байна.
-Ямар шалтгаанаар ийм олон удаа хойшилсон юм бол?
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс нийт 7 удаа хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй хэмээн хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан есөн удаа хойшилсны долоо нь хохирогч талын хүсэлтээр гэсэн үг.
-Уг хэрэг мөрдөн байцаалтад бас буцсан санагдаж байна?
-2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас дөрвөн үндэслэл бүхий шалтгаанаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь мөн л хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангасан явдал юм.
- Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэдийд хэрэг шүүхэд шилжиж ирэв?
-Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгчийн захирамжид заагдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж дуусгаад яллах дүгнэлт үйлдэж, 2021 оны долдугаар сарын 8-ны өдөр дахин ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, 2021 оны наймдугаар сарын 20-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр товлосон ч, тодорхой хэд, хэдэн үндэслэлээр хойшилж, товыг жич зарлахаар болсон.
-Шүүх хуралдаан хойшлох нь тодорхой бол хэргийн оролцогчдод урьдчилаад мэдэгддэг үү. Өнгөрсөн баасан гаригт товлогдсон шүүх хуралдаанд оролцох прокрор ээлжийн амралттай байсан гэх юм?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг гурваас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр товлон зарлаж, шүүгчийн туслах талуудад доод тал нь долоо хоногийн өмнө хурлын товыг мэдэгдсэн. Гэвч Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож буй прокурор Ш.Алтанцэцэг хуульд заасан ээлжийн амралттай байгаатай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүх хуралдаан болох өдөр тус шүүхэд ирүүлсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын зүгээс иргэний хариуцагч Д.Тоднямыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шинжээч Б.Байгальмааг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд улсын яллагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, талуудаас иргэний хариуцагч, шинжээч нарыг оролцуулахаар шүүхэд гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааны товыг жич товлон зарлахаар шийдвэрлэсэн байна.
-Тэгэхээр шүүхээс шалтгаалж шүүх хуралдаан хойшлоогүй гэсэн үг үү?
-Тийм ээ, оролцогч талууд үндэслэлтэй хүсэлт гаргавал шүүх хүлээж авах хуультай. Шүүхээс шалтгаалж хуралдаан хойшилсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нөхцөл байдал үүсээгүй болохыг иргэд, олон нийтэд тайлбарлах нь зүйтэй болов уу?
-Шүүгдэгчдийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөөч?
-Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдаж, мөн сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа.
Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл гэм буруугийн талаар маргаж буй хэрэгт шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа буюу гэм буруугийн асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Өршөөлийн хуульд хамруулсан, шүүх хуралдаанаас өмнө хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хэн нэгэн этгээдийн нөлөөлөл байгаа мэтээр гүтгэлгийн шинжтэй, хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй мэдээллийг санаатайгаар олон нийтэд тарааж байгаа нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан хараат бус байдалд нөлөөлж, дарамт шахалт үзүүлж буйн хэлбэр гэдгийг анхаарах шаардлагатай.
| “Тод каннам”-ын гэх хэргийн шүүх хохирогч талын хүсэлтээр долоон удаа хойшилсон |
|
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |