Дотоод Хэргийн Их сургууль Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор/Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Их сургуулийн Захирлын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нэгдүгээр орлогч дарга Милостных Игорь Васильевич болон албаны хүмүүс оролцов.

Монгол Улсад төмөр зам болон авто замын их бүтээн байгуулалт эрчимжиж байгаатай холбогдуулж, ДХИС-ийн сургалтын агуулга, хөтөлбөрт зам тээврийн ерөнхий ойлголт, тэдгээрийн онцлогийг агуулсан сэдвийг тусгах, багш, сонсогч хийгээд төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах шаардлага үүсээд байна.
“Улаанбаатар төмөр зам”-аас дэмжлэг үзүүлж, сургалтыг цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулах, төмөр замын томоохон сүлжээ бүхий бүсүүдэд хамтарсан клиник сургалтын бичил нэгжийг бий болгож, төмөр замын аюултай бүс, гарам, тээвэрлэлт, тэдгээрийн ашиглалтын тухай дэлгэрэнгүй ойлголт өгөх, бусад хүрээнд туршлага солилцон хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

Түүнчлэн “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг ажилтнуудынхаа эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ДХИС-ийн давуу тал, мэргэжлийн сургалтын таатай орчинд багш, албан хаагчдын мэдлэг, ур чадвараас суралцах болон сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Энэхүү хамтын ажиллагаа сургалтын байгууллага төдийгүй улс, эх орны эрх ашигт нийцнэ хэмээн талууд үзэж уг санамж бичгийг байгуулав. “Санамж бичиг” байгуулах ёслолын хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагууд Дотоод хэргийн их сургуулийн сургалтын орчинтой танилцсан юм.

| "Улаанбаатар төмөр зам"-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |