• Өнөөдөр 2025-05-24

10 килограмм байгалийн чулуу хил давуулахыг завджээ

2021-09-07,   1035

Замын Үүд-Эрээн чиглэлийн боомтоор нэг уутанд боосон 10 килограмм 125 грамм байгалийн чулууг хил давуулахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр Замын Үүд-Эрээн чиглэлд зорчиж байсан 553555473 дугаартай вагоны рамны хөндийд байгалийн чулууг нуусан байсныг Шалгалт хамгаалалтын застав илрүүлсэн байна.

Шалгалтаар илэрсэн байгалийн чулууны эзэн холбогдогч нь тодорхойгүй байгаа бөгөөд тухайн өдрийн 22:55 цагт холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.


10 килограмм байгалийн чулуу хил давуулахыг завджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188