Э.Мөнх-Очирынх хэмээх айл Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд амьдардаг. 2012 онд гал голомтоо бадрааж, аавын гэрээс тулгат гал, туургат өрхөө тусгаарласнаас хойш өнөөг хүртэл эгэлхэн бидэн шиг л амьдарч яваа залуухан айл. Э.Мөнх-Очирын эхнэрийг О.Отгонжаргал гэдэг. Хайраар ижилсэж хувь тавилангийнхаа заяа төөргийг нийлүүлсэн энэ хос анх том охиноо өлгийдөж аваад амьдралын бас нэгэн баяр жаргалыг мэдэрсэн. Одоо том охин нь долоон настай. Тэд 2019 онд бас нэгэн баярт мэдээ сонссон нь “Ихэр хүүхэдтэй болжээ” гэж хэлсэн эмчийн үг байлаа. О.Отгонжаргал эмчийнхээ зөвлөгөө зааврын дагуу шинжилгээгээ хийлгэж, эмчийн үзлэг, эхо гээд харуулж болох бүхэнд л цаг алдалгүй хяналтан дор үзүүлж яваад хугацаандаа төрсөн.
Гэтэл төрөх тасагт ихрүүдийг эх барьж авч буй эмч, сувилагчдын дунд “Охиных нь гар” гэх яриа ээжид нь сонсогджээ. Хорвоод дуу, дуугаа хадааж төрсөн ихэр хүү, охин хоёртоо ангир уургаа амлуулахдаа О.Отгонжаргал анх охиныхоо гар, хөлийн сарвууг хараад сэтгэлийн гүн хямралд оржээ. Тэрбээр энэ тухай ханьдаа арай ядан дуулгасан гэнэ. Үнэндээ охиных нь гар, хөлийн хуруу гажигтай төрсөн нь хэний ч буруу биш. Эмчийн хяналтад байхдаа хэд хэдэн удаа 4D, 5D гээд харуулж болох бүх зүйлээр харуулахад урагт гажиг илрээгүй. Иймээс хэн ч гэсэн хямралд орох нь мэдээж. Сайхан үрсээ энгэртээ тэвэрсэн бүсгүй хүний элэг эмтрэх, бусдаас үрийнхээ гар хурууг нуух их шаналан ямархан хэцүүг О.Отгонжаргал л туулсан.
Хөөрхөн охиныхоо төлөө хийж чадах бүхнээ хийхээр зорьж Баянхонгор нутгийн зон олон, Монголынхоо элэг сэтгэл нэгтэй ард түмнээсээ тусламж хүсэж байна. Энэ айлын бага охиныг М.Ану гэдэг. М.Анугийн хуруу гарны гажиг засах мэс хайчилбарын эмчилгээнд нийт 80 сая төгрөг хэрэгтэй байгаа гэнэ. Уншигч та Б.Ану охины ээжтэй холбогдож, гоёлын болон энергийн зүүлтний захиалга өгөхийг хүсвэл 89162013 утсаар холбогдоорой.
Мөн сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл О.Отгонжаргал: Хаан банк 5005937316. Таны сэтгэлийн өргөлөөр М.Ану охин ирээдүйг дүүрэн тэвэрнэ гэдэгт итгэж байна.


| Төрөлхийн хурууны гажигтай М.Ану охинд сэтгэлийн дэм хайрлая |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |