• Өнөөдөр 2025-05-02

Айл руу цагаан идээ хүргэхээр яваад, сураггүй болсон эмэгтэйг олоогүй байна

2021-09-03,   216

       Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхэтийн-Ар тогоот гэх газар иргэн Ц наймдугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагийн үед гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийн хүмүүс иргэн Ц, 45 настай, эмэгтэйг Шаргалжуут багийн Баяндаваа-Ам гэх газраас Харгайтын ам, Илбэнхийн даваа, Асгат гэх газар хүртэл явганаар 15 км-т, нисэх төхөөрөмж хоёр удаа хөөргөж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоожээ. Өнөөдөр эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.
 

Айл руу цагаан идээ хүргэхээр яваад, сураггүй болсон эмэгтэйг олоогүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188